Энэ долоо (2024.03.26) хоногт ачаа тээврийн хөлөг онгоц Балтимор дахь Francis Scott Key гүүрийг мөргөж нурснаас АНУ-ын нүүрсний нийлүүлэлтийн сүлжээнд ихээхэн саад учруулж, тус улсын нүүрсний экспортын хоёр дахь том боомт руу нэвтрэхэд нөлөөлж зарим компаниуд тээвэрлэлтийн өөр зам хайхад хүрээд байна. Энэхүү осолын улмаас CSX болон Consol Energy-ийн үйл ажиллагаа явуулдаг нүүрсний экспортын чухал байгууламжуудад нэвтрэх нөхцөлийг хаажээ. Гүүр нурснаас эрчим хүчний нүүрсийг ачсан гурван хөлөг онгоц боомтод гацсан аж.
Балтимороос нүүрсний экспортыг 6 долоо хоног хүртэл хугацаагаар хааж магадгүй гэж Xcoal Energy & Resources компанийн гүйцэтгэх захирал Эрни Трашер тооцоолжээ. Нурсан гүүрний хог хаягдлыг хэр хурдан зайлуулахаас тээврийн суваг руу нэвтрэх нөхөл байдал хамаарах юм.
Балтиморын боомт нь АНУ-ын нүүрсний экспортын 5/1-ийг бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн онд 28 сая тонн нүүрс экспортолсон байна. Балтимор чиглэсэн нүүрсний экспортын зарим тээвэрлэлтийг Виржиниа мужийн Норфолк дахь Ламберт гэх мэт өөр терминалууд руу шилжүүлж болох ч тасалдсан экспортыг бүрэн нөхөх магадлал бага аж.
Нөлөөлөлд өртсөн терминалуудын операторууд Consol Energy болон CSX-ийн зүгээс хэвийн ажиллагааг сэргээх хугацаа тодорхойгүй байгааг мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийн дараагаар Consol Energy-ийн хувьцааны ханш 6.8 хувиар буурсан байна.