Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.04.12) "Хамтын оролцоот байгаль орчны мониторинг" (ХОБОМ) хөтөлбөрийн үр дүнгийн семинар болж байна. Тус хөтөлбөр нь уул уурхай үйл ажиллагаа эрхлэхэд компани дэд бүтцийн төсөл хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд бүс нутагт үзүүлэх байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөллийг орон нутгийн иргэд, үйл ажиллагаа эрхэлж буй компани, орон нутгийн захиргаатай хамтран мониторинг хийх зорилготой юм.
ХОБОМ хөтөлбөр 2020 оноос таван аймаг, зургаан сумын, найман төсөлд иргэний нийгмийг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн байна. Хэрэгжилтийн үр дүн хэлэлцэх семинарт:
Завхан аймгийн Дөрвөлжин сумын "Баян-Айраг" төсөл,
Төв аймгийн Баянжаргалан сумын "Цэцэнс Майнинг" төсөл,
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын "Эрдэвийн нүүрс" төсөл
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын "Сора говь нүүрс" төсөл
Дорнод аймгийн Баяндун сумын алтны алт төсөлд оролцсон багийн малчид, нутгийн захиргаа, орон нутгийн ТББ, компанийн 70 гаруй төлөөллүүд туршлага, сургамжаа хуваалцахаар цуглажээ.
Төслийн үндсэн хэрэгжүүлэгч нь "Хил хязргааргүй алхам" НҮТББ бөгөөд 10 жилийн сургамжид үндэслэн боловсруулсан байна. ХОБОМ-ийн хөтөлбөрийн дөрвөн жилийн туршлагыг хоёр удаа шинэчилсэн. Сүүлийн шинэчилсэн гарын авлагыг семинарын үеэр оролцогч нартаа тарааж хэлэлцүүлэх юм байна.
Оролцогчид ХОБОМ-ийг тогтвортой хэрэгжүүлж, түгээх дэлгэрүүлэхэд эрх зүйн дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэршлийг "Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тухай" хууль болгохыг дэмжсэн юм.
Тус төслийг Шведийн Байгаль хамгаалах агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс "Уул уурхайн байгаль орчны засаглалыг сайжруулах SEPA төсөл"-ийн хүрээнд явуулж байна.
ХОБОМ-ийн үр дүнг хэлэлцэх семинар Кемпински зочид буудлын Хурлын танхимд 17:30 цагт өндөрлөнө.
Зургийн тайлбар: БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх
Зургийн тайлбар: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглал төслийн зохицуулагч,
ХОБОМ хөтөлбөрийн чиглүүлэгч Р.Ариунбилэг
"Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн, ХОБОМ хөтөлбөрийн чиглүүлэгч Н.Баярсайхан