“Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд” үндэсний IV чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт болно. Тус чуулга уулзалт “Хүртээмжтэй уул уурхайн хөгжилд бидний оролцоо” сэдвийн хүрээнд уул уурхайн салбарт ажиллагсдын гэр бүлийн эмэгтэйчүүд хэлэлцүүлэг өрнүүлэх гэж буйгаараа онцлог юм.
Уул уурхайн гол бүс нутаг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болох чуулга уулзалтыг чуулганыг санаачлагч “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ зохион байгуулахаар болжээ. Мөн Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн ЗДТГ, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) ТББ, Уул уурхай ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын геологийн эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагууд дэмжин, хамтарч ажиллана.
Тус чуулга уулзалтад геологийн салбарын аж ахуйн нэгж, компаниуд болон салбарын эмэгтэйчүүдийг оролцохыг урьж байна.