Э.МИШЭЭЛ
Дэлхийн эдийн засаг сэргэж, аж үйлдвэрийн түүхий эдийн өсөлт нэмэгдэнэ гэсэн таамгаас үүдэлтэй зэсийн ханш дөрөвдүгээр сард өсөлттэй байна. Даваа гарагийн нээлтийн ханш 9,988 ам.доллар хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Энэхүү өсөлт цаашид хэвээр үргэлжилж магадгүй гэдгийг шинжээчид хэлж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Anglo America зэсийн олборлолтоо бууруулна гэснээс хойш шинжээчид 26 сая тонн зэсийн зах зээлд томоохон хомстолд орно гэж таамаглаж байгаа. Зарим судалгааны байгууллагууд Энэтхэг зэрэг нэг хүнд ногдох зэсийн хэрэглээ 0.5 кг буюу бага орнуудад хотжилт, үйлдвэржилтээс үүдэлтэй өсөлт бий болно гэдгийг хэлж байна. Нэг хүнд ногдох зэсийн хэрэглээгээр Хятад болон хөгжингүй орнуудад 5-18 кг хүрдэг юм.