Э.МИШЭЭЛ
АМТх-ийн дагуу гурван компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгожээ. АМГТГ-аас "Майнинг энд Оперэйшн" ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хүйтэн талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан (2024.04.16) байна. Мөн "Жи Эм энд Эм Жи" ХХК-ийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бөмбөгөр талбай, "Тавтаанай Майнинг" ХХК-ийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын Хөтөл шанд талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсныг мэдэгджээ.
АМТх-д тусгай зөвшөөрлийг дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлдөг. Хэрэв төлөөгүй тохиолдолд 30 хоногийн хугацаа олгодог бөгөөд хоног тутамд жилд төлөх төлбөрийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги тооцдог байна. Үүнээс гадна хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах боломжтой юм.
Эх сурвалж: АМГТГ, OҮИТБС