Хятадын өмнөд хэсгийн боомт хот Фангченганд гурав дахь үеийн цөмийн эрчим хүчний шинэ станц Hualong One цогцолборын 4 дэх блок ашиглалтад орж буйг Хятадын ерөнхий цөмийн эрчим хүчний групп мэдэгджээ. Тус блок 168 цагийн туршилтын үйлдвэрлэлээ амжилттай хийсэн байна.
Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн Hualong One цогцолбор нь үндсэн 6 блокоос бүрдэнэ. Эхний хоёр блок 2016 онд, гурав дахь блок өнгөрсөн жил ашиглалтад орсон байна. 8 жилийн өмнө барилга угсралтын ажил эхэлсэн 4 дэх блок энэ сард ашиглалтад орж эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болжээ.
3,4 дэх блок нь жилд 2 сая хэрэглэгчийг тогтмол эрчим хүчээр хангах бөгөөд нүүрсний хэрэглээг 5.4 сая гаруй тонноор, мөн нүүрсхүчлийн хийн ялгарлыг 14.83 сая тонноор тус тус бууруулах тооцоололтой аж.