Монголын эдийн засгийн чуулганаар ховор элементийг хэлэлцэнэ

Э.МИШЭЭЛ

"Монголын эдийн засгийн чуулган" ирэх сарын 7, 8-ны өдөр Төрийн ордон, Чингис хааны музейд болно. Энэ удаагийн чуулган "Go Mongolia" уриан дор явагдах гэж байна. 

Нэгдсэн хуралдаан бүсчилсэн хөгжил, ногоон эрчим хүч, эрчим хүчний салбарын либералчлал, ухаалаг хот, банкны шинэчлэл гэсэн дөрвөн чиглэлээр явагдана. Харин салбар хуралдаан хөдөөгийн хөгжил, хоршоодын гүйцэтгэх үүрэг, эрчимжсэн МАА, уур амьсгалын хөрөнгө оруулалт, хотын хөгжил ба ухаалаг хот, эдийн засгийн коридор, чөлөөт бүс зэрэг сэдвээр хуралдана. 

2010 оноос хойш Монголын эдийн засгийн чуулган зохиогдож байна. Хоёр өдрийн чуулганаар төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, шинжлэх ухааны байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг юм.