Биржээр уул уурхайн 16.9 сая тонн бүтээгдэхүүн арилжжээ

Э.МИШЭЭЛ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны 2024 оны эхний долоон сарын тоймыг хүргэж байна. 

Өнгөрсөн хугацаанд 517 дуудлага арилжааны хуваарь зарласнаас 382 амжилттай арилжаа явагдлаа. Үүнээс нүүрсний 215, төмрийн хүдэр, баяжмалын 164, зэсийн баяжмалын 2, хайлуур жоншны баяжмал 1 удаа арилжсан байна. 

Нийт 16.9 сая тонн бүтээгдэхүүнийг 5.4 их наяд төгрөгөөр арилжжээ. 

НҮҮРС

Зургаадугаар сард нүүрсний арилжаа 1.2 сая тонн хүртэл буураад байсан бол өмнөх сард арилжааны тоо бага ч 147 мянган тонноор өсжээ. Энэхүү өсөлтөд “Тавантолгой” ХК 736 мянган тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний дуудлага худалдаа хийсэн нь нөлөөлсөн. Тус компани тавдугаар сараас хойш 7 удаа амжилттай арилжаа хийжээ.

Нүүрс

Арилжааны тоо

Хэмжээ (тн)

Үнийн дүн (тэрбум)

Үнийн өсөлтийн хувь

1-р сар

22

1,504,000

625.5

11.7

2-р сар

24

2,438,400

1,231.5

14

3-р сар

22

1,280,000

534

8.4

4-р сар

34

4,185,600

1,724.8

9.8

5-р сар

55

3,923,200

1,382,4

8

6-р сар

31

1,222,400

367.1

12.7

7-р сар

27

1,369,600

679.2

4.4

Нийт

215

15,923,200

5,162.1

-

Тайлбар: 7-р сарын ханшийг Монголбанкны 2024.08.02 өдрийн ханшаар тооцов. 

Биржээр арилжсан нүүрсний үнийн өсөлтийн дундаж хувь хоёрдугаар сар, зургаадугаар сард өндөр байсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1/3 коксжих нүүрс нөлөөлжээ. 


ТӨМРИЙН ХҮДЭР, БАЯЖМАЛ

Долоодугаар сард төмрийн хүдэр, баяжмалын арилжаанд “Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн хүдэр FE-52% гэсэн бүтээгдэхүүнээр оролцсон. Нийт 19 дуудлага арилжааны хуваарь зарласнаас 16 нь амжилттай явагджээ. 

Төмөр

Арилжааны тоо

Хэмжээ (тн)

Үнийн дүн (тэрбум)

Үнийн өсөлтийн хувь

1-р сар

16

102,000

30.1

1.7

2-р сар

32

200,700

50.2

3.7

3-р сар

11

56,100

14.6

0.28

4-р сар

23

175,800

39.74

6.4

5-р сар

37

278,400

68.1

8

6-р сар

29

167,100

39

12.7

7-р сар

17

52,800

11.9

4.4

Нийт

165

1,032,900

253.6

-

Тайлбар: 7-р сарын ханшийг Монголбанкны 2024.08.02 өдрийн ханшаар тооцов. 

Төмрийн хүдэр, баяжмалын арилжаанд тавдугаар сард хамгийн өндөр хувьтай гарсан. Энэ нь "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК төмрийн хүдэр FE-58%, "Монголросцветмет" ТӨҮГ төмрийн хүдэр FE-52% гэсэн хоёр бүтээгдэхүүн нөлөөлсөн байна.


 БУСАД

Зэс

Арилжааны тоо

Хэмжээ (тн)

Үнийн дүн (тэрбум)

Үнийн өсөлтийн хувь

4-р сар

1

3,000

19.6

0

5-р сар

1

3,000

20.84

0

Нийт

2

6,000

40.4

-

 

Жонш

Арилжааны тоо

Хэмжээ (тн)

Үнийн дүн (тэрбум)

Үнийн өсөлтийн хувь

6-р сар

1

4,355

5.3

0

Нийт

1

4,355

5.3

-


Монголын хөрөнгийн биржээр наймдугаар сарын 16 хүртэл 30 дуудлага арилжааны хуваарь зарлажээ. 

Эх сурвалж: МХБ