"Эрдэнэс Монгол" нэгдэл эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тус нэгдэл өнгөрсөн хугацаанд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 2.6 сая наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ. Мөн 9 их наяд төгрөгийн орлого бүрдүүлсэн байна.
Реформын хүрээнд засаглалын үр дүнг сайжруулснаар хөрөнгийн зах зээлд гарах боломж бүрдэнэ.
Аж үйлдвэрийн ээлтэй орчинг бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх реформын хүрээнд ашигт малтмалыг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж үйлдвэржилтийн суурь дэд бүтцийг дэмжих, эрчимжүүлэх эрх зүйн орчныг сайжруулна.
Урьдчилсан тооцоогоор 6 үйлдвэр технологийн паркт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 6.2 тэрбум ам.долларын 68 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 36 үйлдвэр байгуулагдана. Үүнээс эхний ээлжинд стратегийн ач холбогдол бүхий "Эрдэнэт" ҮТП, "Дархан" ҮТП, "Багануур" ҮТП-ийн ажлыг эхлүүлэхээр болжээ.
1. Эрдэнэт ҮТП-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, Зэс боловсруулах үйлдвэрийн цогцолбор.
2. Дархан ҮТП-ийн хүрээнд Ган боловсруулах үйлдвэрийн цогцолбор. Эхний ээлжинд түүхий эдээр тогтвортой хангах төмрийн нойтон баяжуулах, хорголжин үйлдвэрийн бүтээн байгуулалтын бэлэн байдлыг хангах, ТЭЗҮ, судалгааны ажлыг эрчимжүүлнэ.
3. Багануур ҮТП-ийн хүрээнд Хүрэн нүүрс боловсруулах цогцолбор байгуулна. Түүхий эдээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлнэ.
Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын гол зорилго нь төрийн өмчит уул уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулж, төрийн эзэмшлийн 34% хүртэлх хувьд ногдох ногдол ашгийг нэмэгдүүлж, Хуримтлалын сангийн орлогыг бүрдүүлэх замаар эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш шударга хүртээх юм.
Эх сурвалж: Erdenes Mongol