“Хариуцлагатай Уул Уурхай” бүсийн чуулган Мөрөн хотод есдүгээр сард байгуулагдахаар боллоо. Энэ удаа Орхон, Булган, Хөвсгөл аймгийн хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН, төрийн байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцоно.
Тус чуулганыг Монголын Уул Уурхайн Ассоциациас санаачлан Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Ашигт Малтмал Газрын Тосны Газар, ХБНГУ-ын Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-гээс хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төсөл зохион байгуулж байна.
Санхүүжүүлэгч, дэмжигч байгууллагаар "Платинум Ланд" ХХК, "Хургатай Хайрхан" ХХК оролцож байна.
Хойд бүсийн чуулган Хөвсгөл аймгийн Мөрөн хотын ЗДТГ-ын Хурлын танхимд есдүгээр сарын 12-13-ны өдөр болно.