AustCham Mongolia-ийн "COSMIC ELEGANCE GALA BALL" болно

AustCham Mongolia-ийн жил бүрийн уламжлалт Gala Ball арга хэмжээ энэ жил “Cosmic elegance" нэрийн дор Улаанбаатар зочид буудлын Гранд бүжгийн танхимд (2024.09.14) зохион байгуулагдах гэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь AustCham-ийн гишүүдийн дэмжлэгтэйгээр олон улсын бизнесийн нийгэмлэгүүдийг нэгтгэн, өргөн хүрээг хамардаг онцлогтой. Харилцаа холбоо, соёлын оролцоо, сурталчилгаагаар дамжуулан орон нутгийн, жижиг бизнесүүдийг дэмжих боломж олгодог байна. Ингэхдээ соёлын нөлөөллийг идэвхжүүлэх, олон талт байдлыг дэмжих, мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө босгох, сонирхогч талуудыг татан оролцуулах, соёлын солилцоог дэмжих, бодлогын өөрчлөлтийг сурталчлах, байгууллагын нийгэм, соёлд үзүүлэх нөлөөг харуулахад чиглэсэн арга хэмжээ юм.

Энэ жилийн “Cosmic elegance" гала үдэшлэгийг зохион байгуулахад Тэнгэр Даатгал, Алтан ивээн тэтгэгч Ард Даатгал, ATC Mongolia ХХК, Epiroc, MinPac Logistics Australia, MSM Betastar, мөн Xanadu Wines Mongolia, MCS Coca-Cola Mongolia, Улаанбаатар зочид буудал, “Эйр Транс”, Blue Sky Hotel & Tower, Kempinski Hotel Khan Palace зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, дэмжин ажиллаж байна. 

“Cosmic elegance gala ball" арга хэмжээнд 350 гаруй зочид төлөөлөгчид оролцох аж.