АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ойртож, Ойрхи Дорнодын хурцадмал байдал нь найдвартай хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлж алтны үнэ өсөхөд нөлөөлжээ. Тодруулбал пүрэв гаригт (2024.10.17) Нью-Йоркийн бирж дээр алтны ханш 2696.62 ам.долларт хүрч бүх цаг үеийн дээд үзүүлэлтээр тэмдэглэгдэв.
Энэ долоо хоногийн эхээр Лондоны үнэт металлын зах зээлийн холбооны жил тутмын хурлын төлөөлөгчдийн үзэж буйгаар, ирэх 12 сарын хугацаанд алтны үнэ 2941 ам.доллар хүртэл өсөх төлөвтэй.
2024 он гарснаас хойш шар металлын ханш 30 хувиар өсжээ. Дэлхийн эдийн засгийн байдал өөрчлөгдөж, геополитикийн хурцадмал байдал үргэлжилсээр байгаа энэ үед алтны үнэ ирэх 12 сарын хугацаанд 3000 ам.доллар хүрэх таамгийг зарим шинжээчид үгүйсгэхгүй байна.