Оюутолгой гуравдугаар улирлын байдлаар 30 сая тонн хүдэр боловсруулжээ

Өнөөдөр (2024.11.05) "Оюу Толгой" ХХК гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн мэдээллийг танилцууллаа. Тус компани 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 30 сая тонн хүдэр боловсруулсан байна. Үүнээс 4.3 сая тонн буюу 14.5 хувийг гүний уурхайн хүдэр эзэлжээ. 

Түүнчлэн 50 мянган тонн баяжмал дахь зэс, 50 мянган унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн. Улмаар он гарснаас хойш 9 сарын байдлаар 148.5 мянган тонн баяжмал дахь зэс, 139.9 мянган тонн унц алт үйлдвэрлэжээ. 

Гүний уурхайн хөндлөн нэвтрэлт 11.3 мянган метр хүрсэн байна. 
   1-р улирал 3,890 метр
   2-р улирал 3,666 метр
   3-р улирал 3,850 метр тус тус хөндлөн нэвтрэлт хийжээ.