УИХ-ын ээлжит чуулганы энэ 7 хоногт хэлэлцэх асуудлын тов, дараалал гарчээ.
Даваа гараг 2024.11.18
- Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын даргын 2024 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан ("Их Эзэн Чингис хаан" танхимд 16:30)
Мягмар гараг 2024.11.19
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ("Их Засаг" танхимд 14:00)
- Аж үйлдвэржилтийн байнгын хороо Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ ("Их Эзэн Чингис хаан" танхимд 10:30)
Лхагва гараг 2024.11.20
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ ("Жанжин Д.Сүхбаатар" танхимд 13:00)
Пүрэв гараг 2024.11.21
- Чуулганы нэгдсэн хуралдаанаар Их хуралдай танхимд 10:00 цагаас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэхээр болсон байна.