"Оюутолгой" компани "ТОП-100" эрэмбийг дахин тэргүүлэв

МҮХАҮТ болон Засгийн газар хамтран 20213 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр тодрууллаа. ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн орлого, төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажилчдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн таван гол үзүүлэлтийг харгалзан үздэг. 
Өнгөрсөн жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийг "Оюутолгой" компани дахин манлайлсан бол "Энержи Ресурс" удаалав. Мөн энэ жил уул уурхайн салбарын 26 компани ТОП-100-д багтжээ. Мөн энэ удаад Өмнөговь аймагт бүртгэлтэй 25 компани ТОП-100-д багтсан нь өмнөх оноосоо 15-аар нэмэгдсэн байна.