Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын далайн нүүрсний импортын зах зээл огцом буурсныг Veson Nautical-ийн гаргасан тайланд мэдээлжээ. Тус тайланд 2015-2022 онд Хятадын далайн нүүрсний импорт нийт импортын 93 хувийг эзэлж байсан бол 2023-2024 онд 76 хувь болж 17 хувиар буурсан гэсэн байна.
БНХАУ өнгөрсөн онд нийт нүүрсний импорт 473.4 сая тонн хүрч, 2022 оноос 61.8 хувиар өссөн. Гэсэн хэдий ч далайн нүүрсний импорт тэр хэмжээгээр өсөөгүй байна.
БНХАУ ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 2019 онд нийт импортын 11 хувийг эзэлж байсан. Улмаар 2023 онд 22 хувь болж нэмэгджээ. Үүний шалтгааныг Оросын хөнгөлөлттэй үнийн санал, гео улс төрийн хурцадмал байдалтай холбоотой гэж тус тайлангийн шинжээчид үзэж байна. Мөн Оросын нүүрсний хэмжээ 2022-2023 онд 34 сая тонноор нэмэгдсэн. Үүний 18.7 сая тонн нь далайгаар, 15.3 сая тонн нь хуурай замаар тээвэрлэсэн байна.
Монгол Улс өнгөрсөн онд БНХАУ-ын импортын коксжих нүүрсний 53 хувийг эзэлсэн. Энэ нь Австралийн далайн коксжих нүүрсний импортыг орлож байна гэжээ.
Эх сурвалж: Safety4sea