Ганцмод боомт нүүрсний импортын төлөвлөгөөний 96 хувийг биелүүлжээ

Э.ОД

Арванхоёругаар сарын 16-ны байдлаар БНХАУ-ын Ганцмод боомтоор 38.4 сая тонн нүүрс Монгол Улсаас импортлоод байна. Улмаар энэ онд нийтдээ 40 сая тонн нүүрс импортлох зорилтоо 96 хувь биелүүлээд буйг тус боомтын албанаас мэдээлжээ.Мөн хугацаанд Ганцмод боомт 1.01 сая тонн зэсийн баяжмал, 100 тонн манганы хүдэр Монголоос импортолсон байна. 

Өмнөх сарын сүүлийн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж дээр 588 800 тонн нүүрсний дуудлага худалдаа явагдаж, 300 800 тонн буюу 51 хувь нь арилжаалагдсан гэж Sxcoal мэдээллээ. Тэгвэл энэ сарын эхний хагаст бирж дээр 793 600 тонн нүүрсний дуудлага худалдаагаар 512 000 тонн  буюу 64.5 хувийг арилжаалсан байна.  

Sxcoal мэдээлснээр Монголын экспортын нүүрсний үнэ буурч байгаа бөгөөд "Энержи Ресурс" компанийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ 50 юань/тн-оор хямдраад байгаа аж. 

Сарын эхээр Хятадын Ганцмод боомтод Монголын түүхий нүүрсний үнэ 1040 юань/тн байсан бол 970 юань/тн болж буурчээ. Харин Монголын баяжуулсан коксжих нүүрсний үнэ төрлөөсөө хамаарч 1100-1240 юаньд хэлбэлзэж байна.