Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална

"Уул уурхайн 7" хоног арга хэмжээний эхний өдрийн "Засгийн газар" чуулганыг нээлтэд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарүг хэллээ. Тэрээр "Уул уурхайн салбарыг эрчимжүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжих, улсын тогтвортой хөгжлийг баталгааг бий болгох хариуцлагатай цаг үе ирээд байна. УУХҮЯ-наас хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт зарчимд тулгуурласан бодлого барина.

Салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих, мега төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, газрын хэвлийн баялгийн өгөөжийг тэгш шударга хүртээж, олон тулгуурт эдийн засгийг дэмжих зорилгоор Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.

“Шинэ сэргэлтийн бодлого” дахь боомт, эрчим хүч, аж үйлдвэр гэсэн үндсэн зорилт нь уул уурхайн салбараас шууд хамааралтай учир одоогийн уурхайнуудын үр ашгийг нэмэгдүүлэх, нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлнэ. Улсын эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах, уул уурхайн салбарын үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо цөөрсөн. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл буурч, шинээр хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байна. Салбарын үйл ажиллагааг алдагдахуйц эсэргүүцэгсэд, нөгөө талдаа хууль бус олборлогчдын байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг хариуцлагагүй уул уурхай байсаар байна.
Миний бие УИХ-ын болон Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж буйн хувьд уул уурхайн салбарын тулгамдсан асуудлыг хууль тогтоох байгууллагад танилцуулж, ойлгуулж, шийдвэрлүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүү далайцтай, хурдтай ажиллахыг хичээх болно. Хариуцлагатай уул уурхайг дэмжинэ, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална” гэв.