ЭТТ: Удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулна

Засгийн газрын ээлжит (2025.01.08) хуралдааны шийдвэрээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын хүний нөөцийн компаниар дамжуулан удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулахыг тус компанийн ТУЗ-д, хяналт тавин ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт даалгажээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багийн гишүүдийн сонгон шалгаруулалтын зарыг олон улсад мэдээлж, түгээхээр болсон байна.

Түүнчлэн, энэхүү хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.