Хятадын зах зээл дээр литийн үнэ 74 475 ам.долларт хүрсэн нь бүх цаг үеийн дээд хэмжээ ханшид тооцогдож байна. 2022 он гарснаас хойш литийн үнэ бараг 150 хувиар өсөж хоёр дахин нэмэгджээ.
Есдүгээр сард дэлхийн цахилгаан автомашины борлуулалт анх удаа 1 саяд хүрэв. Цахилгаан автомашины борлуулалтын эрчимтэй өсөлт нь батарей үйлдвэрлэгчдийн литийн эрэлтийг дэмжсэн хэвээр байгаа юм. Цахилгаан автомашины зах зээл өргөжиж байгаа тул литийн үнэ 24 сар дараалан өсөх хандлагатай байна.
Хятадын зах зээл дээрх литийн үнийн өсөлт нь цахилгаан машин болон лити үйлдвэрлэгчид урт хугацааны гэрээ байгуулахад нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.