2026 оны эхний сард нүүрсний экспортын гүйцэтгэл 11 хувьд хүрэв

Монгол Улс 2026 оны нэгдүгээр сард 640 сая ам.долларын 10.1 сая тонн нүүрс экспортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүн 167.5 сая ам.доллар, биет хэмжээ 4.2 сая тонноор тус тус өссөн үзүүлэлт болжээ. 

Харин 2025 оны 12 дугаар сартай харьцуулахад орлогын хэмжээ 40 сая ам.доллар, биет хэмжээ 497 мянган тонноор буурсан байна. 

Он гарснаас хойш эхний сард экспортолсон нүүрсний тонн тутмын дундаж үнэ 63.2 ам.доллар байсан. Үүнээс чулуун нүүрсний үнэ 64.4 ам.доллар, хүрэн нүүрс 36.1 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны мөн үед экспортолсон нүүрсний тонн тутмын дундаж үнэ 81.1 ам.доллар байсан юм. 

Манай улс 2026 онд 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд эхний сард 11 хувийн гүйцэтгэлтэй байна.