АНУ-ын компани чухалд тооцогдох хүнд газрын ховор элементийн хэлцлийг хийв.
АНУ-ын "Ю Эс Эй Рэр Эрс" компани Бразилын газрын ховор элемент олборлогч "Серра Верде" компанийг 2.8 ам.доллароор худалдан авах болсныг өчигдөр (2026.04.20) мэдэгдсэн байна.
Тус уурхайгаас олборлох диспрозиум, терби зэрэг элементүүд нь батлан хамгаалах, электроник, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины үйлдвэрлэлд өргөнөөр хэрэглэгддэг байна.
Серра Вердегийн уурхай 2024 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2027 онд жилд 6400 орчим тонн исэл үйлдвэрлэх төлөвтэй байна.
Хэлцлийг 2026 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөж байна. Дээрх хэлцлийн үр дүнд АНУ болон Барууны орнууд Хятадаас хамаарах газрын ховор элементийн нийлүүлэлтийг бууруулна гэж шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters

























