Манайд эдийн засгийн өгөөж, хөрөнгө оруулалтын өгөөж гэсэн хоёр өөр ойлголтыг хольж будилж ойлгоод байна уу

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн эдийн засагчид, судлаачил болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцуулсан. Эдийн засгийн үр өгөөж гэдэг нь хэн нэгэн дурын өнцгөөс тайлбарладаг, “попордог” сэдвээс давж илүү бодитоор, илүү мэргэжлийн үүднээс хандаж, тодорхой томьёолж, хуульд зайлшгүй тусгах нөхцөл байдал бий болж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. 

“Майнинг Инсайт сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн Д.Ачит-Эрдэнэ "Манайд эдийн засгийн өгөөж, хөрөнгө оруулалтын өгөөж гэсэн хоёр өөр ойлголтыг хольж будилж ойлгоод байна уу гэж боддог. Аливаа уул уурхайн төсөл дээр Засгийн газрын хийх ажил бол эдийн засгийн үр ашиг буюу валютын ханш яах юм, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх юм гэх мэт өргөн хүрээний тооцоонд илүү анхаарах ёстой