Төслүүдээ харж, анализ хийгээд хаана нь ямар татвар байршуулах вэ гэдгийг бодож, тооцоолж, уялдуулах нь оновчтой

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эдийн засагчид болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцуулсан юм. 

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал С.МөнхсүхХөрөнгө оруулалтаас авч байгаа татвар, орлого, эсвэл ашгаас авч байгаа татвар гээд татвар болгон онцлогтой, үүрэгтэй, зорилготой байдаг. Төслүүдээ харж, анализ хийгээд хаана нь ямар татвар байршуулах вэ гэдгийг бодож, тооцоолж, уялдуулах нь оновчтой”