Судлаачдын хүрээнд бол уул уурхайн ордын шууд ба шууд бус үр өгөөж гэж юуг хэлэх вэ гэдэг тогтчихсон зүйл

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эдийн засагчид болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцууллаа. 

ЭЗСЭШХ-ийн захирал, эдийн засагч Б.Түвшинтөгс Судлаачдын хүрээнд бол уул уурхайн ордын шууд ба шууд бус #үр_өгөөж гэж юуг хэлэх вэ гэдэг тогтчихсон зүйл. Маргаад байх зүйл байхгүй. Эдийн засгийн утгаараа шууд нөлөө гэдэг нь тухайн төсөл ямар хэмжээний нэмүү өртгийг ДНБ-д оруулсан юм бэ гэдгийг хэлнэ