Монгол Улс тун удахгүй төрийн өмчийн эдийн засаг бүхий улс болж хувирах гэж байна

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эдийн засагчид болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцууллаа. 

“Биг Могул Фанд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх "Сүүлийн үед 55%, 60% -н өгөөж гээд маш хүчтэй ярьж байна. Монгол Улс тун удахгүй төрийн өмчийн эдийн засаг бүхий улс болж хувирах гэж байна. Хувийн хэвшлийн уул уурхайн төслүүдийг, компаниудыг нэлээд буланд шахаж байна. Уул уурхайгаас олж байгаа өгөөжийг захиран зарцуулах асуудлыг оновчтой, үр дүнтэй байлгахыг бид нар шаардах ёстой юм байна гэж боддог".