Хамгийн аюултай нь цалин, НДШ, худалдан авалт гээд бүгийг нь хасаад зөвхөн татвар, ногдол ашиг гэж тооцно гээд яригдаж байна

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эдийн засагчид болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцуулсан юм.

ЭЗБӨЧСТ-ийн захирал Ч.Отгочулуу "Засгийн газар дээр стратегийн ордын өгөөжийн дийлэнхийг ард түмнэ өгнө гээд зарим орд дээр өгөөжийн 40 хувь, зарим дээр нь 60 хувь гэж тогтоох юм байна. Хамгийн аюултай нь цалин, НДШ, худалдан авалт гээд бүгийг нь хасаад зөвхөн татвар, ногдол ашиг гэж тооцно гээд яригдаж байна”