Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эдийн засагчид болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцуулсан юм.
"Майнинг Инсайт" сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн З.Ган-Очир "Уул уурхайгаас шууд өгөөж хүртэж байгаа хэсэг нь тэндээс цалин хөлсөө аваад амьдрал аа авч яваа, тогтвортойгоор өрхийн амьжиргаагаа дээшлүүлж байгаа хэсэг юм бишүү. Яагаад гэвэл сар тутам, орлогоос нь шууд авч байгаа гэсэн утгаар. Гэтэл үүнийг яагаад үр өгөөжид тооцохгүй гээд байгаа юм бэ"




















