"Одоо болтол эцэслэж ойлгогддоггүй стратегийн орд"

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Стратегийн_ач_холбогдолтой 17 ордоос гадна уг ангилалд “нэр дэвшигч” 39 ордыг ашигт малтмалын төрөл, ач холбогдлоор нь ялгах нь чухал. Цахилгаан станцын хэрэглээний нүүрс нийлүүлдэг уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн түүхий эд болдог гөлтгөнө, шохойн чулууны гэх мэт ордуудыг өндөр үнэтэй экспортолдог коксжих нүүрс, зэсийн ордуудтай адилтган авч үзэх нь тохиромжгүй хэмээн уул уурхайн компаниуд, эдийн засагчид үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Хэн нэгэн Монголд хөрөнгө оруулж геологи хайгуулын маш их ажил хийгээд, олон зуун сая ам.доллар зарцуулан нөөц илрүүлтэл тэр нь стратегийн орд болж хөрөнгө оруулагч 34 хувиас илүүг эзэмшиж болохгүй гэсэн заалттай. Ингэхээр үндсэндээ Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Үндсэн хууль дахь үл ойлгогдох тодорхой бус заалтууд “стратегийн орд”, “төрийн нийтийн өмч”, “үр өгөөж” гэсэн зүйлүүдийг тодорхой болгомоор байгаа юм. Уул уурхайн салбар маань эрүүл эдийн засгийн өрсөлдөөнтэй, олон тоглогчтой байж Монголд хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо манай улсын эдийн засгийн 70 гаруй хувь ньтөрийн оролцоотой байгаад байгаа шүү дээ"