Уул уурхайн үр өгөөжийн нэр томьёогоо хуулиар тогтох ёстой

Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед Майнинг Инсайт сэтгүүл Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр "Зүйрлээд хэлбэл, уул уурхайн үр өгөөж гэдгийг иргэдэд сартай харьцуулж ойлгуулж, хэлдэг. Дэлхийгээс харвал сар жижигхэн харагдаж байгаа. Харин бодит хэмжээсээрээ бол сар жижиг биш. Үүнтэй адилхан уул уурхайн үр өгөөжийн талаар зөрүүтэй ойлголт байдаг. Үүнийг залруулж, ижил ойлголттой болгох ёстой. Яаж гэвэл хуулиар нэр томьёогоо тогтох ёстой”