Япон улс далайн ёроолоос 6000 метрийн гүнд ховор элементийн эрэл хайгуул хийж буйг “Yomiuri” сонин мэдээлжээ. Тус улсын Засгийн газар дөрөвдүгээр сараас Огасавара арлуудын ойролцоох газрын ховор элемент олборлоход шаардлагатай аргуудыг боловсруулж байна. Эрэл хайгуулын ажлыг 5 жилийн дотор гүйцэтгэх төлөвлөжээ.
Энэ ажлын хүрээнд өнгөрсөн найм, есдүгээр сард Ибараки мужийн эрэг орчимд туршсан технологийг эрэл хайгуулын ажилд нэвтрүүлнэ. Тухайн туршилтын үр дүн гүний өрөмдлөгийн хөлөг онгоц өдөрт 70 орчим тонн шавар шигших боломжтой гэж үзсэн байна. Япон хувийн компаниуд 2028 оноос эхлэн критикал минералын зах зээлд нэвтрэхээр зорьж буй.
Ухаалаг гар утаснаас эхлээд зэр зэвсгийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох критикал минералын нөөц, үйлдвэрлэл, боловсруулалтаар Хятад улс дэлхийд тэргүүлдэг. Тус улс 17 элементээс бүрдсэн дэлхийн ховор металлын олборлолтын дийлэнх хэсгийг хянадаг гэсэн үг.