Канадын Засгийн газар (2022.11.02)үндэсний аюулгүй байдлын үүднээс тус улсын критикал минералын компаниудад оруулсан хөрөнгө оруулалтаа цуцлахыг Хятадын 3 компанид шаарджээ. Эдгээр компани нь Rare Metals Resources, Chengze Lithium International болон Zangge Mining Investment юм.
Канадын үндэсний аюулгүй байдал, тагнуулын байгууллагаас гадаадын компаниудыг "шалгасны" дараа тус улсын Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргажээ. "Уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Канад дэмжиж ирсэн бөгөөд харин манай улсын чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд заналхийлэх үед үндэсний байдалт нөлөөлнө гэж үзэж байна" хэмээн Канадын Аж үйлдвэрийн сайд Франсуа-Филипп Шампань мэдэгдэв.
Канад нь никель, кобальт зэрэг критикал минералын томоохон ордуудтай. Энэ оны эхээр Канад, АНУ, Их Британи болон бусад цөөн хэдэн улс дэлхийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа критикал минералын нийлүүлэлтийг хангах шинэ түншлэл байгуулсан билээ.