2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ шинэ дээд амжилт тогтооно

Г.БААТАР

Улс орнууд бохир түлшнээс татгалзах амбицтай зорилтоос үл хамааран энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрэхээр байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) шинэ тайланд дурдсанаар, 2022 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 1.2 хувиар нэмэгдэж анх удаа 8 тэрбум тонн давах төлөвтэй.

Энэ түвшиндээ 2025 он хүртэл хэвээр байна гэдгийг тайланд онцолжээ. Учир нь өндөр хөгжилтэй орнуудын буурах хэрэглээг Хятад, Энэтхэг зэрэг Азийн хөгжиж буй зах зээлийн эрэлт нөхөх аж.
Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг хязгаарласнаас энэ онд Европ тив нүүрснээс өндөр хамааралтай байна. Нүүрсний хэрэглээгээ Европ орнууд сэргээгдэх эрчим хүчээр орлуулахаар хүчин чармайлт гаргаж байгаа ч цаг хугацаа шаардагдаж буй. Анзаарах чухал зүйл бол Европын Холбооны гишүүн аль ч улс 2030 он гэхэд нүүрснээс бүрэн татгалзах төлөвлөгөөгөө өөрчлөөгүй Европ тив арван жилийн нүүрснээс бүрэн ангид байх зорилт хэвээр байна.