Финландын Terrafame компани Sotkamo уурхайд цайр, никелийн дайвар бүтээгдэхүүн болох ураныг 2024 оноос олборлож эхэлнэ гэдгээ мэдэгджээ. Тус улсын төр 67.1 хувь, Trafigura компанийн 31.1 хувийн эзэмшилтэй Terrafame нь 2026 он гэхэд жилд 200 тонн уран олборлохоор төлөвлөж байна.
Энэ нь Европт цорын ганц ураны үйлдвэрлэл болох аж.
2020 онд Финландын Засгийн газар уран олборлох зөвшөөрлийг Terrafame-д олгосон ч байгаль орчинтой холбоотой төрийн байгууллагуудын шийдвэр хүлээгдэж байжээ.
Европын металлын хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг Terrafame өнгөрсөн онд 28 мянган тонн никель, 54 мянган цайр олборлосон байна.