2023 онд Перу 596 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 74 төсөл хэрэгжүүлнэ

Э.МИШЭЭЛ

2023 онд Перу улсын Эрчим хүч, уул уурхайн яамнаас уул уурхайн 74 төсөл хэрэгжүүлж, үүнд нийт 596 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. “Хайгуул нь уул уурхайн салбарын хөгжлийн үндэс суурь бөгөөд Перу улсын эдийн засгийг хөдөлгөх чухал хөшүүрэг” хэмээн яамны мэдээлэлд онцолсон байна.

Төлөвлөсөн төслийн 30 нь ашиглалтад ороод удаагүй, эсвэл шаардлагатай зөвшөөрлийг авсан бөгөөд нийтдээ 134 сая ам.доллар зарцуулна.

Энэ нь төслийн багцын 22.5 хувийг эзэлж байна. Нийт хөрөнгө оруулалтын 327 сая ам.доллар буюу 54.8 хувийг эзлэх 27 төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдэж буй аж.
Нийт 74 төслөөс зэсийн 39 төсөлд 284 сая ам.доллар, алтны 18 төсөлд 220 сая ам.доллар, цайрын 9 төсөлд 47 сая ам.доллар, мөнгө болон литийн 8 төсөлд 46 сая ам.долларын хөрөнгө оруулахаар Перугийн Засгийн газраас төлөвлөжээ.