Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд “Монголын төмөр зам” компани Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна.
Тус төмөр замын инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрологийн судалгааны ажлуудыг бүрэн хийжээ. Төмөр замын ТЭЗҮ ажил бүрэн дуусч ЗТХЯ-ны Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болсон байна. Одоо замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах ажлыг дөрөвдүгээр дүгээр сард дуусгахаар ажиллаж байгаа аж.
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулах бөгөөд энэ оныг дуустал тухайн замаар 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр МТЗ төлөвлөжээ.
Засгийн газрын 446 дугаар тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон билээ.
Эх сурвалж:“Монголын төмөр зам” ТӨХК