“Тавантолгой“ ХК нь тээврийн "Тавантолгой төмөр зам" компанитай “Төмөр замаар нүүрс тээвэрлэх гэрээ”-г байгуулснаар (2023.04.05) анхны тээврийг эхлүүлжээ. Тодруулбал Тавантолгой өртөөнөөс 22 вагон бүхий 44 чингэлэг 1395 тонн нүүрсийг Гашуунсухайт өртөө чиглэлд тээвэрлэж “Тавантолгой“ компанийн түүхэнд шинэ хуудас нээж байна.
2023 онд нийт 500 мянган тонн нүүрс #Тавантолгой_Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэхээр тохиролцжээ. Цаашид нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилттой.
Экспортын нүүрсийг төмөр замаар тээвэрлэснээр авто замын тээвэртэй харьцуулахад зардал 2-3 дахин буурах төдийгүй байгаль орчин, эдийн засгийн өндөр ач холбогдолтойг “Тавантолгой“ компанийн мэдээнд онцолсон байна.