"Онтрэ Ресурс"-ын Гүйцэтгэх захирал тэтгэвэртээ гарахаа мэдэгдэв

 

Оюутолгойн бүлэг орд дээр ашигт малтмалын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Онтрэ Ресурс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал  Stephen Scott энэ оны хоёрдугаар хагаст тэтгэвэртээ суухаар болсноо мэдэгджээ. Компанийн ТУЗ-ийн зүгээс Гүйцэтгэх захирал  Stephen Scott-ыг дараагийн Гүйцэтгэх захирлыг сонгон томилтол түр хугацаанд Гүйцэтгэх захирлын Үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болсныг өчигдөр мэдэгдлээ. Stephen Scott нь уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сараас хойш "Онтрэ Ресурс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар 10 жил ажиллаад ийн тэтгэвэртээ гарч байна. 

"Онтрэ Ресурс" компани нь Оюутолгойн бүлэг орд дээр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд Оюутолгойн ордын зэсийн нөөцийн 5 хувь нь тус тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаардаг аж.  Stephen Scott өнгөрсөн 12 дугаар сард болсон УИХ-ын Нээлттэй сонсголд оролцож байсан. "Онтрэ" компани Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, компанийн 34 хувиа Засгийн газарт өгөхөд нээлттэй гэдгээ  Stephen Scott мэдэгдэж байсан билээ.