"Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадорж томилогдлоо

Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнөөдөр /2026.05.13/ хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо. Б.Чагнаадорж нь "Эрдэнэс Монгол", "Монросцветмет" зэрэг төрийн өмчит компаниуд ажиллаж байсан. 2024 оны 7 дугаар сард "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм.