Э.ОД
Оны эхний улиралд Монгол Улсын нүүрсний экспорт 13.78 сая тонн хүрч өмнөх оны мөн үеийнхээс 11.26 сая тонн буюу 446.17 хувиар өссөн байна. Эхний гурван сарын нүүрсний экспортоос 2.24 тэрбум ам.долларын орлого олжээ.
Хятадын Sxcoal-ийн тооцоолсноор, гуравдугаар сард Монголын экспортолсон нүүрсний дундаж үнэ 164.05 ам.доллар/тонн буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 120.7 ам.доллароор буурсан ч, өмнөх сарынхаас 0.59 ам.доллароор өсжээ.
Монгол Улс эхний улиралд нийт 13.49 сая тонн нүүрс Хятад руу экспортолсон байна. Зөвхөн гуравдугаар сард экспортолсон нүүрсний хэмжээ 5.8 сая тонн аж. Хоёр улсын Гашуунсухайт-Ганцмод боомтор (2023.04.11) 260 мянган тонн нүүрс экспортолсон нь Монгол Улсын нэг өдөрт экспортолсон нүүрсний түүхэн дээд үзүүлэлт болжээ.
3 Сэтгэгдэл