Оюутолгой төслийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнийг томилох асуудлыг Ерөнхий сайд санал болгосноор Засгийн газрын хуралдаанаар (2022.04.19)шийдвэрлэжээ. “Оюутолгойн” компанийн ТУЗ-ийн гишүүнээр Жамбалдорж овогтой Таныг сонгон томилох үүрэг чиглэл өгсөн байна. Тэрээр Засгийн газрын тэргүүний урилгаар эх орондоо ажиллахаар болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Ж.Тана нь 2017-2019 онд “McKinsey & Company”-ийн Казахстаны салбарт зөвлөх, 2019 оноос АНУ-ын Вашингтон хотын салбарт менежерээр ажиллаж уул уурхай болон төрөлжсөн байгалийн баялгийн салбарын компаниудад стратеги, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ.
Боловсрол:
2007 онд АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.
2016 онд Дэлхийн Эдийн засгийн форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.
Ажлын түүх:
2011-2012 онд Рио Тинто группын Австрали дахь компанид Технологи, инновацын хэлтэст бизнесийн шинжээч
2012-2013 онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч
2013-2015 онд “Оюутолгой” компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээч.
2 Сэтгэгдэл