Хятадын Хэйлунжан мужийн Харбин хотноо болсон уулзалтаар Хятад, Орос улс эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор Зүүн хойд Хятад, Оросын Алс Дорнодын нүүрсний салбарын хамтын ажиллагааны холбоог албан ёсоор (2023.04.26)байгуулжээ. Энэхүү холбоо нь Хятадын зүүн хойд болон Оросын Алс Дорнодын бүс нутгаас нүүрс олборлолт, тээвэр логистик, машин техник, тоног төхөөрөмж, нүүрсний технологи, нийлүүлэлтийн сүлжээ, санхүүгийн чиглэлийн 40 гаруй компанийг нэгтгэж байна.
Тус холбоо нь Оросын сайн чанарын нүүрсийг худалдан авах, худалдах, боловсруулах, үр ашигтай ашиглана гэж тайланд дурджээ. Европын холбоо болон АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас Оросын нүүрс үйлдвэрлэгч, экспортлогч компаниуд Азийн зах зээл руу чиглээд байна.
2023 оны эхний улиралд Орос улс 28.27 сая тонн нүүрс далайн тээврээр Азийн зах зээлд экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 16.03 хувиар өсжээ. Тус улсаас Европын холбоо руу экспортолдог нүүрсний нийлүүлэлт 47.41 хувиар буурсан байна.
Kpler-ийн мэдээллээр, Хятад руу далайгаар тээвэрлэсэн нүүрсний хэмжээ эхний гурван сарын хугацаанд өмнөх оны мөн үеийнхээс 81.04 хувиар нэмэгдэж, 14.29 сая тоннд хүрчээ.
2 Сэтгэгдэл