Оюутолгой: 2023 оны эхний улиралд 201 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ

Э.МИШЭЭЛ

Оюутолгой 2023 оны эхний улирлын тайлангаа (2023.05.03)танилцууллаа. Эхний улиралд боловсруулах хүдрийн хэмжээ 10.2 сая тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 700 мянган тонноор өссөн байна. Харин Гүний уурхайн боловсруулсан хүдэр 674 мянгад хүрч өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгджээ.

Эхний улиралд 201 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны эхний гурван сартай харьцуулахад 57 мянган тонноор нэмэгдсэн байна. Мөн сүүлийн дөрвөн улирлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлаар авч үзвэл 42.5 мянган тонн зэс, 1249 кг алт, 7545 кг мөнгө байв. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 12 мянган тонн, мөнгө 55 мянган тонноор өссөн бол алт 429 кг-аар буурчээ.