
Литийн үнийн урт хугацааны хэтийн төлөв тодорхойгүй байгаа тул металлын хомсдол нүүрлэнэ гэж Якоб Стаусхолм захирал харж байна. Өнөөгийн бэлэн төслүүд, төлөвлөж буй үйлдвэрлэл нь 2023-2050 онд литийн нийлүүлэлтийн 15 орчим хувийг хангах бол үлдсэн 85 хувьд цоо шинэ төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай тооцоо гарчээ.
2022 онд Сербийн Засгийн газар 2.4 тэрбум ам.долларын өртөгтэй литийн Jadar төслийн тусгай зөвшөөрлийг Rio Tinto группээс эргүүлэн татсан юм. Үүнээс хойш Rio Tinto идэвхийлэн литийн хувьцааны эрэлд гарч Аргентин дахь Rincon төслийг худалдан авсан билээ.