ОХУ-тай Амар мөрөн орчим хиллэх БНХАУ-ын Хуньчун боомтод 1 сая тонн нүүрс агуулах, жилд 10 сая тонн хүртэл тээвэрлэх хүчин чадалтай нүүрсний паркийг барьж дуусгажээ.
Нийт 137 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан тус парк нь нүүрсний 2 агуулга, чанарын лаборатори, дэд станц зэрэг туслах барилгуудаас бүрддэг байна. Нүүрсний парк бүрэн ашиглалтад орсноор Хятадын Жилин муж, зүүн хойд бүс нутгийг нүүрсээр хангахын тулд авто болон төмөр замын хосолсон тээврээр Оросоос нүүрс импортолно гэдгийг Хятадын тал мэдэгджээ.
Одоогоор Оросоос импортолж буй нүүрсийг хоёр улсын хилийн Махалино- Хуньчун чиглэлийн олон улсын төмөр замаар тээвэрлэж, боомт дахь Нүүрсний паркад буулгахаар тооцоолж буй аж. Уг төмөр замыг ашиглан Оросын “Мечел” компани коксжих нүүрсээ Хятад руу экспортолдог.
Махалино-Хуньчун чиглэлийн төмөр зам жилд 8 сая тонн ачаа тээх чадамжтай.