Украин улс 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өөрийн нутаг дэвсгэрээр ОХУ-ын байгалийн хийг дамжин өнгөрөхийг зогсооно гэдгээ мэдээлжээ. Оросын "Газпром" компани болон Украины хооронд байгуулсан байгалийн хийн транзит тээврийн хэлэлцээр Европын зарим орны шахалтаас үл хамааран дуусгавар болж байгаатай холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан байна.
Гэхдээ Европын Холбооны зүгээс нийлүүлэлтийг шаардаж, зохих хууль тогтоомжийг батлах юм бол Украины нутгаар Оросын байгалийн хийг үргэлжлүүлэн Европ руу дамжуулах боломжтой аж. Өөрөөр хэлбэл тус улс Эрчим хүчний Хартийн гэрээний дагуу Оросын байгалийн хийн транзит тээвэрлэлтийг хадгалах юм. Яг ийм мэдэгдлийг Украины Ерөнхийлөгч В.Зеленский Брюссельд (2024.12.19) хийжээ.
Энэ шийдвэрийг Европын орнуудаас Словак шүүмжилсэн байна. Тэгвэл Унгар, Словак, Австри, Италийн аж ахуйн нэгжүүд Европын холбоонд захидал (2024.12.17) илгээн Оросын байгалийн хийн энэхүү транзит тээвэр хийн үнэ өсөхөд хүргэж, Европын хэрэглэгчдэд хүндрэл учруулна гэж анхааруулжээ.
1991 онд Украин улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш Оросын байгалийн хийн Европ руу дамжуулах гол транзит зам болж ирсэн.