2023 оны эхний өдрөөс нүүрсийг зөвхөн биржээр худалдаалах тогтолцоо руу шилжинэ

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зарим зохицуулалттай холбоотой Засгийн газрын тогтоолыг танилцуулсан юм. 

Тэрээр, Монгол Улсын статистик мэдээг харахаар экспортын тоо хэмжээгээр валют манай улсын банкны системд орж ирсэн эсэхэд дүн шинжилгээ хийсэн. Жишээ нь экспортолсон нүүрсний хэмжээний дүнгээс 2-3 дахин бага валютын орлого орж ирж буй хэд хэдэн шалтгаан байна. Нэгт, off-take гэрээгээр буюу урьдчилж худалдсан нүүрс гарч байгаа. Хоёрт, жишиг болон гэрээний үнэтэй холбоотой зөрүү юм. Өөрөөр хэлбэл амны, хилийн үнэ гэх мэт.

Уурхайгаас олборлож хилээр экспортлоод гарах хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Үүний тулд бүх гэрээг цахимжуулна.

Цаашид Монгол Улсын хилээр экспортод гарч байгаа нүүрсний худалдааг ил тод болгох, цэгцлэх арга хэмжээ авахаар Засгийн газрын тогтоол (2022.10.05) гарч байна. Тухайлбал, уурхай аман дээр 71 ам.доллар/тонн, хил үнээр 129 ам.доллар тонн үнээр нүүрсээ зарж байгаа юм. Дундын зөрүү нь тээвэрлэлттэй холбоотой. Манай улс валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд бүх уурхайгаас нүүрсийг хилийн үнээр зарах зохицуулалт хийж байна. Уурхайгаас олборлож хилээр экспортлоод гарах хүртэлх бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Үүний тулд бүх гэрээг цахимжуулна. Тухайн гэрээнд заасан нөхцөл, үнээр нүүрс экспортлогдоно гэсэн үг. Үүнийг хийх бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Энэ жилдээ багтааж хийнэ.

2023 оны эхний өдрөөс бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдаалах тогтолцоо руу шилжинэ. Энэ тохиолдолд бирж дээр олон худалдан авагч орж ирэх, дагаад Монголын борлуулж буй нүүрсний үнэ өсөх боломжтой. Нөгөөтэйгүүр, элдэв бусын хардлага сэрдлэггүй болох нөхцөл бүрдэнэ.