“Рио Тинто”-гийн Зэсийн группын захирал Кэйти Жексон
"Дэлхий дахин эрчим хүчний шилжилт хийж буй энэ үед зэсийн хэрэглээ маш их бий. Үүнийг хиймэл оюун ухаан, дата төвүүд зэрэг зэсийн илүү их хэрэглээтэй шинэ эх үүсвэрүүдийн хөгжил гэх мэт шинэ чиг хандлага бататгаж байна. Тиймээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бол одоогийн тогтворгүй байдлаас давсан урт хугацааны үзэл бодол юм. Бид Чили, Өмнөд Америкт илүү их хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Бид бусдын адил тариф яах бол гэдгийг хүлээж, харзнаж байна.
Мэдээж зэсийн нөөц байрлал нь хэрэглэгчийн эрэлтийн байрлалаас өөр өөр газар байх хандлагатай байдаг зах зээлийн үндсийг үнэ тарифаар өөрчлөхгүй. Одоогийн байдлаар АНУ зэсийн хэрэгцээнийхээ 50 орчим хувийг импортоор авдаг. Гэвч АНУ хэрэглээний гол түүхий эдийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг улам бүр хүлээн зөвшөөрч, Засгийн газар нь зэсийг дахин үйлдвэржилт, үйлдвэрлэлийг дэмжих маш чухал материалын нэг гэж үздэг. Манай компанийн хувьд 120 жилийн түүхтэй Кеннекотт уурхай, АНУд хоёрхон зэс хайлуулах үйлдвэрийн нэг, мөн маш сайн чанарын ашиглагдаагүй хүдрийн биет болох Resolutionийн тусламжтайгаар бид дотоодын зэсийн нөөцийг нэмэгдүүлэх шийдлийн нэг хэсэг болж чадна гэдэгт итгэж байна"