Конор О’Брайн: Монголд түүхий эдийн оргил мөчлөг дөнгөж эхэлж байна гэж зүйрлэмээр

Хөрөнгө оруулалтын “Erric Sprott Familly office” сангийн менежер Конор О’Брайн “Монголд хийсэн энэ аялал надад нээлт болсон. Хүмүүс нь, геологи, ашигт малтмалын нөөц, боломж гээд бүгд гайхашруулсан. Энд түүхий эдийн оргил мөчлөг дөнгөж эхэлж байна гэж хэлмээр. Монголын уул уурхайн компаниудад тулгардаг бэрхшээл бусад улс орнуудын компаниудад ч адил тулгардаг. Гэхдээ Монголын Засгийн газар эдгээр асуудлыг шийдвэрлэх гэж оролдож буй юм шиг санагдсан. Боломж хайж байгаа хүмүүст хамгийн тохирох газар бол Монгол гэж хэлмээр байна. Ганц Оюутолгойн үйлдвэрлэлийн татвар улсын ДНБ, Улаанбаатар хотын хөгжилд нөлөөлж байна шүү дээ. 

Монгол бол ашигт малтмалын нөөцтэй, өсөлттэй залуу эдийн засаг. Боломжоо бодит болгох нь чухал. Монгол Улс эрсдэлээ бууруулсаар байна.

Энэ эрсдэл нь Өмнөд Америк, Мексик, Канад зэрэг орныхоос илүү гэж бодохгүй байна. Миний харж байгаа хамгийн том эрсдэл бол хөгжлийн хөрөнгө оруулалт дутмаг явдал. Тэгвэл хөрөнгө оруулагчид өгөөж, төслийн боломжийг л “хайдаг”. Төв Азиар дайрсан геологийн бүс нь дэлхийн хамгийн том алтны ордуудыг агуулдаг. Мэдээж Оюутолгой зөвхөн эхлэлийн цэг. Тиймээс хайгуулын томоохон боломж Монголд байна.

Миний бодлоор 90 мянган унц алт үйлдвэрлэгч болох гэж буй “Эрдэнэ Ресурс” компанийн төсөл олон улсын, ялангуяа хөрөнгө оруулагчдын анхаарлыг татна. Учир нь дэлхийн зах зээл дээр алтны ханш 2000 ам.доллар давж түүхэн дээд цэгтээ хүрсэн. Өндөр ашиг орлоготой алтны шинэ уурхайн олборлолт эхлэх гэж байгаа нь Монголд болж байгаа үйл явдал. Ийм амжилт Монголд цаашид ч гарна гэдэгт эргэлзэхгүй байна" 

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2024