Гадаад харилцааны сайд чухал ашигт малтмалын асуудлаарх олон улсын уулзалтад оролцжээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын ажлын айлчлал хийж байна. Энэ хүрээнд “Чухал ашигт малтмалын асуудлаарх сайд нарын түвшний олон улсын уулзалт”-д оролцсон (2026.02.04) байна. Энэхүү уулзалтыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн санаачилгаар зохион байгуулсан аж. 

Тус уулзалтад Монгол Улсаас гадна Австрали, Бельги, Канад, Чех, Ардчилсан Конго, Финланд, Франц, Герман, Энэтхэг, Израил, Япон, Казахстан, Малайз, Мексих, Норвег, Перу, Филиппин, Катар, Солонгос, Саудын Араб, Сингапур, Швед, Тайланд, Их Британи, Узбекистан зэрэг 54 улс, түүний дотор 43 Гадаад хэргийн сайд, бусад сайд нар, Европын Комиссын төлөөлөгчид оролцсон байна. 

Уулзалт нь АНУ БНХАУ-ын критикал минерал, тэр дундаа газрын ховор элементийн хэт давамгай байдлыг бууруулах, хараат байдлыг арилгах, дэлхийн хангамжийн сүлжээг шинэчлэх зорилготой юм.